Б.Ууганбаяр: 2001 иргэн гэрийн ажиглалтанд байна
УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар УОК-ын шуурхай штаб болон ГХЯ-ны Консулын газар холбогдох байгууллагуудтай хамтран агаарын болон автозамаар нийтдээ 16118 иргэнийг татан авсан аж.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар 2001 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсын иргэдээ татаж авна. Харин энэ сарын 11, 12-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна" гэв.
Б.Сувдаа