Төмс 800 төгрөг
Сэлэнгэ аймгийн ногоочдын "Сэлэнгийн ногооны өдрүүд" үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэгт байрлах “Скай” худалдааны төвийн урд талбайд нээгдсэн байна. Ногоочдын зүгээс нийслэлийн иргэддээ төмс, хүнсний ногоон хамгийн хямд үнээр борлуулж байгаагаа цахим орчинд мэдээлсэн байна.
Тодруулбал, сүүлийн хэдэн сард үнэ нь хурдацтай өссөн төмсний үнийг 800 төгрөг болгон бууруулан худалдаалж эхэлжээ.
Мөн бусад хүнсний ногоог зах зээл дээрх хамгийн хямд үнээр борлуулж байгаа гэдгээ зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байна.
О.ОНОН