Жуулчин татах нэртэй луйвраа зогсооно уу

ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ 400 сая жуулчин татах ажлын нэгээхэн хэсэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Хэнтий аймагт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл түүний цаасан дээрх ажил бодит болохтой зэрэгцэн олон нийтийн нүдийг орой дээр нь гаргав.

 

Хоёр тэрбумын төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэл

\

\

 
Хэнтий аймгийн сум Батноров суманд БОАЖЯ-ны 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хүлэгбаатар Боорчи” Андлалын өргөө нэртэй төсөл.

\

Хэнтий аймгийн Биндэр суманд баригдсан "Их Хуралдай Орд Өргөө" цогцолбор. Энэ нь гэр хэлбэрийн музей, ёслол хүндэтгэлийн зориулалттай барилга. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Мөнх Өргөө” ХХК. Нийт нэг тэрбум 995 сая төгрөгөөр бүтсэн гэж байгаа. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдэхээр хүлээгдэж байгаа.

 

Хоёр тэрбумын төсөвт өртөгтэй ажлууд гэхэд үнэндээ нүүр улаймаар…Их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч хийц, хэмжээ гээд бүх зүйлээр ядмаг. Үнэндээ төрийн мөнгөөр туйлна гэдгийг утгаар нь үзүүлсэн дүр зураг. Мөн  хариуцлага тооцож, хариуцлага хүлээлгэх ёстой дүр зураг. 

Иймээс 400 сая жуулчин хүлээж авах үлгэрээ төгсгөхөөс өмнө, төрийн мөнгийг үрэн таран хийсэн хариуцагч, гүйцэтгэгч нартаа хариуцлага тооцох шаардлах байгааг ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ танд сануулах нь илүүц биз. 

 

О.ОНОН
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button