Жилээс жилд хөрөнгөжсөөр байгаа Л.Халтар сайд
Өнгөрсөн Засгийн газрыг үед Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтар энэ удаад салбараа толгойлохоор болсон. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэд сайд хийхдээ хөрөнгө орлогоо жилээс жилд нэмэгдүүлсээр ирсэн байдаг.
Тодруулбал, 2017 онд жилийн 75 сая төгрөгийн орлого олдог хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 199 сая төгрөг, 2019 онд 264 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна. Л.Халтар сайдынх нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автогражтай. Эдгээр нь 583 сая төгрөгөөр үнэлэгддэг.
98 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, 201 сая төгрөгийн хадгаламжтай, 315 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр Аргалант Атар ХХК ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК-иудаас хувь эзэмшдэг.
Төрийн албанд 30 гаруй жил ажилласан түүний хувьд жилээс жилд хөрөнгөжиж, үл хөдлөх хөрөнгө болон хадгаламжаа нэмэгдүүлсээр байгаа нэгэн юм.
О.ОНОН