УУХҮ-ын сайд Г.Ёндон жилийн 200 гаруй сая төгрөгийн орлоготой
“Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирал Г.Ёндон энэ Засгийн газарт Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллахаар болсон. Түүний хувьд салбарын хүн.
Сүүлийн 10 гаруй жилийн турш ТӨҮГ-уудад даргын алба хашсан түүний ХОМ-ийг хүргэе.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч байхдаа буюу 2018 онд жилийн 152 сая төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлсэн байна. Харин өнгөрсөн онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллахдаа жилийн 200 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Г.Ёндон сайдынх хоёр байр, гурван автогражтай. Энэ нь 460 сая төгрөгийн үнэлгээтэй. Toyota Prius маркийн 17 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай, 152 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, дөрвөн тусгай зөвшөөрлийн эрхтэй хэмээн мэдүүлжээ.
О.ОНОН