Их хэмжээний зээлээ төлөөгүй “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг саатуулав

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг энэ долоо хоногийн мягмар гарагт саатуулсан байна. Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон учир АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаад байсан юм. Тэгвэл түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ.

Сануулахад, Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа асуудал нь ийнхүү хуулийн байгууллагад шалгагдах үндэслэл болсон байна.

 

О.ОНОН

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button