Тусгай үүргийн нислэгийн үеэр төрсөн ихрүүдэд МИАТ бүх насаар нь үнэгүй үйлчилнэ

Өнгөрсөн сарын 9-нд Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийн үеэр жирэмсэн эх амаржиж, ихэр охид мэндэлсэн.

Тэгвэл өнөөдөр тэдний тусгаарлалтын хугацаа дуусч, ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-ээс гарлаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-иас ихэр охидод  тус компанийн онгоцоор үнэгүй нисэх батламж гардууллаа.

Image

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Дэлхийд нислэгийн үеэр анх удаа ихэр хүүхэд төрсөн тохиолдол болж байна. Маш олон хүнийг баярлуулж, их түгшээсэн. Манай компанийн хүнд цаг үед түүх болон үлдлээ. Охидууддаа болон ээжид нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд манай компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насаараа үнэгүй үйлчлүүлэх эрхийг бэлэглэж байна” гэлээ.

Ихэр охидын ээж "Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнөөс бие тавгүй байсан. Сүүлийн хугацаа есдүгээр сард төрөх байсан. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр  өгсөн" гэв. 

Image

 

 О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button