Хоригдож байгаа хүмүүс бүгд шүдээ үзүүлэх шаардлагатай болох вий дээ, Д.Загджав дарга аа

Шүүхээс Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Да.Ганболдод гурван жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг  нь дөрвөн жилээр хассан билээ.

Тэгвэл өчигдөр фэйсбүүк хуудаснаа “Монгол Улсын шүүхээс 4 жилийн хорих ял аваад давж заалдах гомдол гаргаж 461-т хоригдож байгаа Да.Ганболд шүдний эмнэлэг орохоор Зайсанд байдаг оффис руу ороод 2 цаг гаран болов. Бусад нь хаана ч шүдээ үзүүлэх нэрийдлээр хэнтэй уулзаж явааг би таашгүй” гэх пост олон нийтийн анхаарлыг татав. ШШГЕГ бол тусдаа эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Гэтэл Д.Ганболд яагаад ийнхүү тусгай зэрэглэлийн үйлчилгээ авсан бэ? гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

\

Хамгийн сонирхолтой нь Да. Ганболд улсын аль нэг эмнэлэг биш хувийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа нь анхаарал татаж байгаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулж байгаа юм.

Ийн асуудал өндрөө авч, олон нийтийн шүүмжлэл дагуулахтай зэрэгцэн ШШГЕГ-аас яаран мэдэгдэл гаргасан байна. Гэхдээ мэдэгдэлд заасны цаашид хоригдож буй бүх хүмүүс шүдээ үзүүлэх шаардлагатай болох вий дээ, Д.Загджав дарга аа.

 

О.ОНОН
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button