МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

Наймдугаар сарын 04-ний өдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр

ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:

  • 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
  • 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
  • 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
  • 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
  • 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон

СПОРТЫН АМЖИЛТ:

  • 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
  • 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
  • 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
  • 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
  • 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
  • 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
  • 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
  • 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
  • 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
  • 2014 онд Азийн наадмаас алтан медаль
  • 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
  • 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
  • 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
  • 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
  • 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Цэвэгмидийн БАТ-ЭНХ
  • Чойжгаваагийн НАРАНБААТАР
  • Жүгдэрийн ОТГОНЦАГААН
  • Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР

Цэвэгмидийн БАТ-ЭНХ

ТӨРСӨН ОГНОО:

  • 1970 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • 1977- 1987 онд Нийслэлийн 33-р дунд сургууль
  • 1995-1999 онд Монгол Улсын их сургууль
  • 2003 онд Сингапурын Олимпийн Академийн курс
  • 2009 онд Англи хэлний курс
  • 2009-2011 онд Монгол улсын их сургууль ЭЗС /Магистр/
  • 2011 онд АВХ-ны Менежментийн курс
  • 2011 онд Элсний волейболын курс
  • 2012 онд Төслийн менежментийн сургалт
  • 2018 оноос Монгол Улсын Их сургууль БУС /Докторант/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАТ ТУШААЛ:

  • УСМ.ХК-нд Ерөнхий зохион байгуулах газрын дарга
  • 1987-1988 онд Монел фирмд токарьчин
  • 1988-1990 онд Хугацаат цэргийн алба
  • 1990-1995 онд МУИС биеийн тамирын тэнхим
  • 1995-2018 онд МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2019 оноос Улаанбаатар спорт менежмент ХК-ны Ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын Гүйцэтгэх хорооны Наадам хариуцсан захирал
  • 2002-2008 онуудад болон 2012 оноос МҮОХ-ны гишүүн
  • 2010 онд Эдийн засгийн чуулганы Зохион байгуулах хорооны гишүүн
  • 2011 онд Магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээч
  • 2012 онд Стандартын улсын тооллогын комиссын гишүүн
  • 2012-2016 онд Улсын цол зэргийн комиссын гишүүн
  • 2012 онд Биеийн тамир спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгын ажлын хэсэг, Их хуралд өргөн барих ажлын хэсэг
  • 2013 онд МҮОХ-ны спортын холбоодын үлгэрчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг
  • 2014-2016 онд Волейболын спортын орчин болон сургалтад тавигдах шаардлага Монгол улсын стандартыг боловсруулах ажлын хэсэг
  • 2016 онд БСШУСЯ-ны Сайдын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн
  • 2017 онд Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Арбитч

ГАВЬЯА, ШАГНАЛ:

  • Алтан гадас одон
  • МҮОХ-ны “Алтан од” одон

Чойжгаваагийн НАРАНБААТАР

ТӨРСӨН ОГНОО:

  • 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • Нийслэлийн 5-р дунд сургууль
  • Монгол улсын багшийн их сургууль
  • Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
  • 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
  • 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
  • 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
  • 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
  • 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
  • 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

Жүгдэрийн ОТГОНЦАГААН

ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:

  • 1962 оны 11 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотноо төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • 1970-1980 онд нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөн
  • 1980-1985 онд МУИС-ийн хятад хэлний ангийг дүүргэсэн /Хятад судлаач, спортын сэтгүүлч/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 1985-1989 онд УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд ахлах агент
  • 1989-1990 онд Монголын радиогийн хятад хэлний редакцад редактор
  • 1990-1992 "Монголын спорт" сонинд сурвалжлагч
  • 1992-2004 онд МҮОХны гадаад харилцааны референт
  • 2004-2017 МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2017 оноос МҮОХ-ны зөвлөх
  • 2011-2013 ОУОХ-ны Спорт ба байгаль орчин комиссын гишүүн
  • 1994-2017 Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн хорооны гишүүн
  • 2011-2014 Азийн олимпийн зөвлөлийн хянан зохицуулах хорооны гишүүн
  • 1993-2017 Зүүн Азийн олимпийн хороодын зөвлөлийн гишүүн
  • 1992-2010 Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • 1992 оноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • 2012 онд "Соёлын гавьяат зүтгэлтэн"
  • 1998 оны "ОУОХ-ны Цом" шагналыг тус тус хүртсэн

Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР

ТӨРСӨН ОГНОО:

  • 1949 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • 1968 онд Санхүү эдийн засгийн их сургууль
  • 1978 онд Монгол улсын Багшийн дээд сургууль
  • 1999 онд Боловсролын хүрээлэнгийн Доктор /Ph.D/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 1980-1997 онуудад Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч
  • 1978-1980 онд Уран чадвар дээшлүүлэх сургуулийн жүдо бөхийн багш
  • 1997-2000 онд "Их шавь" дээд сургуулийн Дэд захирал
  • 2000-2005 онд ЗГХА БТСХ-ны дарга
  • 2006-2007 онд Онцгой байдлын Аврагч спорт хорооны дарга
  • 2007-2011 онд ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга
  • 2011 оноос Монголын Рагбийн Холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2015 оноос Монголын Гирийн Холбооны УЗ-ийн дарга

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол улсын гавьяат дасгалжуулагч
С.Тайшир
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button