А.Ариунзаяа сайдын хөрөнгө орлого өссөөр байна
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ХНХ-ын сайдаар томилогдоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүний хувьд 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар ажилласан байдаг. Улмаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний статистикийн хорооны даргын албыг нэр хүндтэй хашсан түүнд намынхан нь итгэл хүлээлгэж сайдын суудалд томиллоо.
Шинэхэн сайдын хувьд албан тушаалын хувьд хурдацтай ахиж дэвшсэн шиг хөрөнгө орлого нь ч чамлахааргүй өссөн байгаа юм.
Тэрбээр анх Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдохдоо жилийн есөн сая төгрөгийн орлоготой олж байв. Харин дөрвөн жилийн дараа жилийн орлого нь 36 саяд хүрсэн байгаа юм. Мөн 46 сая төгрөгийн хадгаламжаа дөрвөн жилийн дараа 117 сая төгрөгт хүргэсэн байна. Шинэхэн сайдын хувьд нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гражтай. Эдгээр нь 540 сая төгрөгөөр үнэлэгддэг.
Мөн 61 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр мотоцикл, нэг Тoyota рrius маркийн машинтай, 82 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
О.ОНОН