А.Амбасэлмаа: Нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 21 сая гаруй хүн энэ өвчнөөр өвчилж, 759 мянган хүн нас барж, 14 сая гаруй хүн эдгэрч гарсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 283 мянган хүн халдвар авч 6 мянга гаруй хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 65 мянган хүн, Бразилд 50 мянган хүн, АНУ-д 52 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар тархсан 3 орон болоод байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийснээс 624 хүний шинжилгээ сөрөг гарч, нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 45 настай эрэгтэй. Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн сувилал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 298 тохиолдол боллоо. Үүнээс 272 нь эмчлэгдсэн, 49 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн, ХӨСҮТ-д 26 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 24 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.
С.Тайшир