С.Амарсайханыг МАН-ын бүлгийн дэд даргаар сонгожээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2020 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах зэрэг таван асуудлыг хэлэлцжээ.
Мөн бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон тул түүнийг бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг дэд даргаар сонгох шийдвэр гаргасан байна.
О.ОНОН