Ж.Энхбаяр Ерөнхий сайдад зөвлөнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилжээ. УИХ-ыг гишүүн Ж.Энхбаярын хувьд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮХ сангаас зээл авсан асуудалд холбогдсон. Улмаар үүнээс үүдэн энэ удаагийн парламентын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан юм.
Тэгвэл ЖДҮХ сангаас зээл авсан хүмүүс эхнээсээ ял сонсож, аавын хаалга татаж байгаа энэ үед Ерөнхий сайд журмын нөхөр Ж.Энхбаярыгаа ахлах зөвлөхөөрөө томилсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулах сэдвийн нэг болж байна.
О.ОНОН