Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бэлэн болсон гэв

Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр байгааг сүүлийн хориод жил бодлогын түвшинд ярьж хэлэлцсээр ирсэн ч өнөөдөр банкны зээлийн дундаж хүү өндөр хэвээр байгаа юм. Тэгвэл холбогдох албаныхан банкны зээлийн хүүг бууруулах хөтөлбөр боловсруулж дууссан байна. 

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн болчихлоо. Өчигдөр их хурлын гишүүд, монголбанк, бусад холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг маань УИХын даргад танилцуулж зарчмын шийдэлд хүрлээ. Удахгүй хэлэлцэгдэх байх” хэмээн твиттер хуудаснаа мэдээлжээ. 

\

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button