ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох шийдвэр гаргасан байна.
Б.Бат-Эрдэнийн хувьд өмнө нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдож байсан. Мөн ЗГХЭГ ын дэд даргын албыг хашиж байсан юм.
О.ОНОН