ОХУ-д хээл хахуулийн илрэхгүй хэрэг гурав дахин өссөн байна

2020 оны эхний хагас жилийн байдлаар хээл хахуулийн 780 гаруй хэрэг илрээгүй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 хувиар өссөн байна. Тус Улсын Прокурорын ерөнхий газрын 2020 оны эхний хагас жилийн тайланд дурьдагдсанаар ОХУ-д хагас жилийн байдлаар хээл хахуулийн илрээгүй хэрэг 3 дахин нэмэгдсэн гэжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 8503 хэрэг бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ. Үүнээс 6749 хэрэгт урьдчилсан мөрдөн байцаалт явуулжээ.

Эх сурвалж: rbc.ru/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button