А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 22 сая 490 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  790 мянган хүн  нас барж, 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д 4785 хүн шинээр өвчилж 110 хүн нас барсан, БНХАУ-д 40 шинэ тохиолдол бүртгэгдсэний 22 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.  Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ. Энэ нь 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 283 нь эмчлэгдсэн, 28 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 38 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн, ХӨСҮТ-д 15 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 13 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Тайшир

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button