УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ

УОК маргааш 10.00 цагаас Төрийн ордонд хуралдах тов гаргажээ. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан байгаа. Иймээс УОК -ын ээлжит хуралдаанаар хөл хорионы хязгаарлалтын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Улмаар онцгой комиссын санал дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас тогтоол гаргах юм.

Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосоод байгаа билээ.

О.ОНОН

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button