УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 15-ыг хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссын ээлжит хурал өндөрлөлөө. Хуралдаанаар Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулан батлах юм байна.
О.ОНОН