А.Ариунзаяа: Ehalamj цахим үйлчилгээг өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Ариунзаяа мэдээлэл хийлээ.
-Нийгмийн халамжийн зургаан хуулийн дагуу 1,5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Засгийн газрын 2020-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ХНХ-ын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн. Өнөөдрөөс эхлэн https://ehalamj.mn/ цахим хуудсаа хэрэглээнд нэвтрүүлж байна. Ингэснээр 39 материалыг бүрдүүлэхгүйгээр шууд цахимаар мэдээллийн сангаасаа мэдээллээ авах боломжийг бүрдүүлж буй юм. Цаашид өөрийн биеэр очихгүйгээр халамжийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэж байна гэсэн үг.
О.ОНОН