Эмийн агентлаг байгуулна гэв үү

Иймээс Монгол Улсын Их Хурлын долдугаар сарын 7-ны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмэхээр тусгаад байна.
Энэ талаар салбарын сайд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах шаардлагатай. Орон тооны хувьд нэмэгдэх боловч эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвийн хэмнэлт нь хэд дахин илүү гэж харж байгаа. Манай улсын хувьд цөөн хүн амтай ч эм,эмнэлгийн хэрэгсэл маш их тоогоор яригддаг. Энэхүү агентлаг нь эмийг одоо авч байгаагаас хямд авах, цаашлаад хяналт тавих чиглэлтэй байна” хэмээж байна.
Түүнчлэн манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус. Иймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болох юм.
Нэг үгээр эмийн агентлаг байгуулагдсанаар манай улсад ямар хяналтгүй явж ирсэн эмийн чанар стандарт, үнийн асуудлууд цэгцрэх юм.
О.ОНОН