А.Амбасэлмаа: Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 823 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 206 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийтдээ 490 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 488 хүнд коронавирус илрээгүй. Үлдсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.Ингээд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 300 болж , 289 хүн эдгэрсэн байна" гэлээ

Б.Сувд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button