УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дэгийн хууль зөрчсөн үү?

Гэвч тэрбээр танилцуулга хийхдээ “Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлтийг төсвийн байнгын хорооноос бичиж өгсөн. Төсвийн байнгын хорооноос бичиж өгсөн дүгнэлтийг унших юм бол Монгол Улс Засгийн газрыг өнгөрсөн хугацаанд төсвийн асуудлаар явуулсан будлиантай зүйлийг талархан дэмжигч болж хувирах гээд байна. Ийм учраас өөрийн дүгнэлтээ уншина аа” гээд энгэрийнхээ халааснаас цаас гарган дүгнэлтээ уншлаа.
Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа талаар байр сууриа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Байнгын хороо, Дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулдаг. Дэгтэй. Дэгийн хуультай. Үүнийг олонхоороо яриад шийдээд дүгнэлтүүд гарч байгаа гэж ойлгож байгаа. Санал дүгнэлтийг өөрийнхөөрөө уншиж танилцуулж болдог юм уу? Дараа асуудлыг өөрийнхөөрөө танилцуулаад явж болох уу?Дур дураараа танхим дотор туучаад байх юм уу?
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төсвийн зарлагын дэд хорооны дарга дүгнэлтээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан материал гишүүдэд байна. Өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан дүгнэлтээ уншихгүй халааснаасаа бичиг гаргаж ирээд унших нь хуульд нийцэх юм уу? Өнгөрсөн долоо хоногт Б.Пүрэвдорж гишүүн ёс зүйн алдаа гаргалаа гээд чуулганд суух хугацаагаа хязгаарлуулаад байсан. Дахиад дэгийн тухай хууль зөрчихөж байгаа юм биш үү?
О.ОНОН