Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 264 иргэн ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр /2020/08/30/ 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа.

 С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button