“Гэгээн Муза-15” наадмын шилдгүүд тодорлоо

Театрын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр “Хүн” театрт боллоо. Наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулсан байна. Тус наадмыг Монгол, ОХУ, Словени, Хонгконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран шүүжээ.
Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдсөн байна. Эдгээрээс оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорсон.
Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа шалгарсан бол “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг гавьяат жүжигчин Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр хүртжээ.
Харин “Гэгээн муза-15” наадмаас Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгээрээ зургаан номинацийн тавыг нь хүртсэн аж.
“Гэгээн Муза-15” наадмын шилдэгүүд:
Драмын жүжгийн төрөлд:
Шилдэг найруулагч
- “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр найруулагч Сойжин Жамбалова
Шилдэг тайзны зураач
- Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр зураач Ольга Богатищева
Шилдэг эрэгтэй гол дүр
- “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр
- “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр залуу жүжигчин Б.Золзаяа
Шилдэг эрэгтэй туслах дүр
- “Заратустра” жүжгийн Вагнерийн дүрээр жүжигчин Г.Мөнхжаргал
Шилдэг эмэгтэй туслах дүр
- “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр Г.Урнаа
Хоёр хүний жүжгийн төрөлд:
Шилдэг найруулагч
- “Торгон дэнлүү” жүжгээр найруулагч О.Майдарравжаа
Шилдэг эрэгтэй жүжигчин
- “Торгон дэнлүү” жүжгээр Синзабурогийн дүрээр жүжигчин Г.Ганбат
Шилдэг эмэгтэй жүжигчин
- “Торгон дэнлүү” жүжгийн О Цуюны дүрээр жүжигчин Ц.Цэлмүүн
Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг найруулагч
- “Мангасуудын хаан” жүжгээр найруулагч Б.Мөнх-Амьдрал
Шилдэг тайзны зураач
- “Мангасуудын хаан” жүжгээр зураач Н.Энхбаяр, С.Чулуунзаяа
ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
“Мангасуудын хаан” жүжгээр хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар
Шилдэг эрэгтэй гол дүр
- “Эрэлхэг Эльф Маранта” жүжгийн Марантагийн дүрээр жүжигчин Ц.Энхбаяр
Шилдэг эмэгтэй гол дүр
- “Мангасуудын хаан” жүжгийн дугаар 55-ын дүрээр жүжигчин Т.Хулансор
Шилдэг эмэгтэй туслах дүр
- “Мангасуудын хаан” жүжгийн Дугаар 16-ийн дүрээр жүжигчин Г.Энхболор
Хөгжимт жүжгийн төрөлд:
Шилдэг найруулагч
- “Гарын таван хуруу” жүжгээр найруулагч С.Баярсайхан
Шилдэг зураач
- “Гарын таван хуруу” жүжгээр зураач С.Ариунболд
Шилдэг хөгжмийн зохиолч
- “Гарын таван хуруу” жүжгээр хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар
Шилдэг эрэгтэй гол дүр
- “Бөх Шалбин” жүжгийн Шалбингийн дүрээр жүжигчин Э.Идэрболд
Шилдэг эмэгтэй гол дүр
- “Бөх Шалбин” жүжгийн Цэцэнгийн дүрээр жүжигчин А.Тогосоо
Шилдэг эрэгтэй туслах дүр
- “Бөх Шалбин” жүжгийн Ёндонгийн дүрээр жүжигчин Д.Хосбаяр
Нэг хүний жүжгийн төрөлд:
Шилдэг найруулагч
- “Рудольф Нуреев 48 цаг” /RUDOLF NUREEV. 48 HOURS/ жүжгээр найруулагч Инна Соколова-Гордон /INNA SOKOLOVA-GORDON/
Шилдэг эрэгтэй жүжигчин
- “Рудольф Нуреев 48 цаг” /RUDOLF NUREEV. 48 HOURS/ жүжгийн Рудольф Нуреевын дүрээр жүжигчин Андрей Мошой /ANDRE MOSHOI/
“Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын хүүхэд оролцооны бүтээлд:
- Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театрын бүтээл “Тэнгэрийн тэмдэг” жүжиг
Хүндэт “Муза” цомын эзэд:
- Соёлын тэргүүний ажилтан Ц.Цолмон,
- Ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан М.Цогт
Шүүгчдийн нэрэмжит шагнал:
- Грек улсын уран бүтээл
Шилдэг залуу уран бүтээлчийн шагнал:
- “Хайрт минь энэ бол ердөө эхлэл” жүжгээр Дархан-Уул аймгийн театрын жүжигчин Ч.Дунгаамаа нар тустус шалгарчээ.
Б.Сувдаа