Хоёр тэрбумын хадгаламжтай СЕХ дарга П.Дэлгэрнаран

 

Ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт  хаалтаа хийсэн. Уг чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол СЕХ хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох асуудал юм. Учир нь СЕХ-ын хорооны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэрт гарах нас нь болсон тул ийнхүү орон нутгийн сонгуулийн өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлын П.Дэлгэрнаран хүлээн авсан юм. 

 Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажиллаж байгаа.  Эдүгээ Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажилладаг, төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай нэгэн хэмээх танилцуулгатай. Тэгвэл улсад насаараа ажилласан СЕХ-ны шинэ дарга П.Дэлгэрнарангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. 

Тэрбээр жилийн 70 гаруй сая төгрөг олж байгаагаа 2018 оны ХОМ-доо мэдүүлжээ. 400 сая төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууцтай, 328 сая төгрөгийн хоёр автомашинтай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүний ХОМ-оос анхаарал татах зүйл бол түүний дансан дахь мөнгөн хөрөнгө. Тэрбээр хоёр тэрбум 471 сая төгрөгийн хадгаламж, 460 сая төгрөгийн авлагатай.  Билэг аривжих ХХК, Сүмт өргөө ХХК, Булгат мөрөн ХХК, ДДББ ХХК гэх компаниудтай. 

Ийнхүү хэтэвч зузаантай нэгэн эрхэм СЕХ-ны даргын үүрэгт албыг хаших нь. Түүнийг ирэх аравдугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгууль хүлээж буй. Нэг үгээр шинэхэн дарга энэ сонгуулиар СЕХ-ны даргаар ажиллаж чадах эсэхээ үнэлүүлнэ. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button