А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч, хоёр хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 25,4 сая хүн өвчилж, 861 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 208 мянган  шинэ тохиолдол бүртгэгдэж, 3 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Есдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 484 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд юм. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн сувилалд шилжсэн. Манай улсад нийт зөөвөрлөгдөн ирж батлагдсан тохиолдол 306, эдгэрсэн 296 хүн байна. Халдвартын клиникед 10 хүн эмчлэгдэж байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button