БНСУ-д хорио цээрийн дэглэм зөрчвөл буруутай этгээдийг 3 сая хүртэл вонноор торгоно

БНСУ-ын эрүүл мэнд, хорио цээрийн байгууллагаас ард иргэд нийтээрээ хорио цээрийн дэглэмжийг хатуу мөрдөж, нийгэмд зай барих, амны хаалт зүүх, хүнс зэрэг өдөр тутмын шаардлагатай зүйл худалдан авах болон ажилдаа явахаас бусад үед аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй гэртээ байх, уулзалт, хоол зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах, 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. “Хоорондоо зай барих” дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь БНСУ-д цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж байна.
Тус улсын Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа аж.
О.ОНОН