Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар усархаг бороо орно.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 ц­аг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

\

УЦУОШГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button