А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын  цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 26,6 сая хүн өвчилж, 872 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 279 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “ Есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр нь есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд юм. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 310 боллоо” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button