М СИ ЭС, Улаанбаатар гурил, Атар өргөө, Талх чихэр компанийн түгээлтийн машинууд шаардлага хангаагүй гэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, АТҮТ хамтран нийслэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагын түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн утааны тортогжилтын хэмжээг шалгаж байна.
Нийт 281 түгээлтийн тээврийн хэрэгслийг шалгахад 207 нь утааны тортогжилтийн хэмжээ, стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6 , Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК-ийн 21, БСБ ХХК-ийн 13, Гацуурт ХХК-ийн 6, Арвайн үндэс ХХК-ийн 6, М СИ ЭС Кока Кола ХХК-ийн 69, Милко ХХК-ийн 21, Баттрейд Си ХХК-ийн-5, Улаанбаатар гурил ХХК-ийн-6, Атар өргөө ХК –ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31 түгээлтийн тээврийн хэрэгсэл утааны тортогжилт стандартад нийцээгүйг албаныхан хэлж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
О.ОНОН