Оюутнуудад автобусны цахим картыг энэ сарын 28-аас эхлэн олгоно

“Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудад энэ сарын 28-аас эхлэн шинээр карт олгож эхэлнэ.
Энэ дагуу Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгох юм байна.
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.
Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт /Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх/
Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.
- Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөг. Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна.
О.ОНОН