Өнөөдөр болох үйл явдал…

Засгийн газрын XI байр
09:00 цагт МСНЭ-ээс орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангах, хянах чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны асуудлаар хэвлэл мэдээллийн салбарынхны уулзалт зохион байгуулна. Утас : 90106600, 94111727
ХХААХҮЯ
09:30 цагт Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн уулзалт болно.
Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим
10:00 цагт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Намын дарга нарын илтгэлийг сонсоцгооё" уриан дор "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгнө. Утас: 99089842
12:00 цагт Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99114116