ШӨТХГ: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, бооно гэсэн ойлголт байхгүй

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Манай байгууллагын хувьд УИХ-ын сонгуультай холбоотой гарсан зөрчил, мэдээллийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хүргүүлж, эхний уулзалтаа хийсэн. Хоёр дахь уулзалт нь өнөөдрийнх болж байна. Бүх байгууллага хамтарч ажиллаж байна. Голлож ажиллах зарчим маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль, тогтоомжийг урьдчилж сануулах, тэр хүрээндээ хэлэлцүүлгийг зохион байгуулах шаардлагатай.
Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан цахим орчинтой холбоотой журам бий. Энэ журамд шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулна. Манайхаас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, бооно гэсэн ойлголт байхгүй. Эхний ээлжид сануулах арга хэмжээг сонгуулийн үеэр авна” хэмээлээ.
О.ОНОН