Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн  "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Эхний ээлжинд үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны данс руу  1,072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлэх юм.

Харин үнэт цаасны дансгүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийж, ногдол ашгаа авах боломж бүрдүүлсэн юм. Ингэснээр ногдол ашгийг тухайн иргэний баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурван хоногт багтаан шилжүүлж байгаа юм. Тэгвэл Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн байна. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button