Улаанбаатарт 23 градус дулаан байна

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо.       

2020 оны 09 дүгээр сарын 09ий 08 цагаас  20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button