Ирэх сард 30 мянган хонийг хүлээлгэн өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Тэгвэл 30 мянган толгой хонийг ирэх аравдугаар сарын эхээр Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

 

О.ОНОН  

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button