Экс Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ БЗД-т нэр дэвшинэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх сарын 15-нд товлогдсон. Сонгуулийн хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. Тухайлбал, АН өнөөдөр нэр дэвшигчдээ зарлалаа. Нэр дэвшигчдийн дунд экс Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн хүү Э.Эрдэнэ багтжээ.

Тэрээр улстөрийн гараагаа ийнхүү ИТХ-ын сонгуулиас эхлүүлэх нь. Э.Эрдэнэ нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. Түүнтэй хамт АН-аас Т.Батцогт, М.Тулгат, Т.Баясах, Т.Энхбаяр, Э.Тамир, Д.Пүрэвдаваа, Э.Хатанбаатар, Ч.Сүрэнцэцэг, Ц.Баттуяа нар тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна.

 

О.ОНОН

www.olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button