БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлал хийнэ

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 15-16 өдрүүдэд айлчлал хийхээр болсон байна. Айлчлалын үеэр халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаж ажиллах аж.
ГХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсын төрийн гурван өндөрлөгт бараалхана. Айлчлалын гол зорилго нь хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, ялангуяа цар тахлын улмаас худалдаа эдийн засагт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад уулзалт үр дүн авч ирэх ёстой” гэлээ.
Б.Сувдаа
Оллоо.мн