ШТС-уудын АИ 92 автобинзен октандаа хүрсэнгүй

Тэрбээр “ШӨХТГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд дөрөвдүгээр сарын 20-нд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж эрхлэгчийн ШТС-ын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгахад шатахууны шахалтын хэмжээ, марк дугаар зөрөөгүй, лац ломбо зөрөөгүй буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн 20 аж ахуй эрхлэгчийн дөрвөн агуулахад 19 ШТС-аас түүвэрчлэн автобинзений 12 дээж, дизелийн түлшний 10 дээжийг авч нууц дугаараар кодлон АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лабораторид шинжилгээ хийлгэсэн. Нийтдээ автобинзений 22 дээжид 12-14 үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 10 үзүүлэлт нь холбогдох стандартын шаардлага хангасан. Харин Магнай трейд, Мон Суль, М Ойл, Сод Монгол, Петро Стар, Жаст Ойл, Нью Эл Энержи стар компаниудын АИ 92 бинзений дээжинд октаны тоо нь 85,1-89,8 гэж тодорхойлогдсон. Синчи ойл, АЙ СИ АЙ СИ, Петростар, М Ойл, Номин Ойл, Шунхлай трейдинг, Хөрс автосервис, Жейм Ойл, Шижир Ойл, Тод Петролиум, Петро Жамп компаниудын АИ 92 автобинзений дээжинд октаны тоо 99,3-119 тодорхойлогдсон.
"Шунхлай трейдинг" компанийн АИ 95 автобинзений дээжид октаны тоо 118,9 тус тус тодорхойлогдсон. Бусад дээж ч мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаагүй байна" гэв.
О.ОНОН
Оллоо.мн