“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” ТББ хамтарч энэ сарын 17-нд “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаг үеийн болон цаашид чухалчлан анхаарах асуудлаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
О.ОНОН
Оллоо.мн