П.Бүрэнтөгс: Допингийн төвөөс ямар нэг хариу ирүүлээгүй байгаа

Улсын их баяр наадмын шөвгөрсөн 16 бөх тэр дундаа үзүүр түрүүний бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Улсын аварга П.Бүрэнтөгс “Саяхнаас бэлтгэлдээ ороод байна. Цахим орчинд нэлээн мэдээлэл тархсан байна. Одоогоор Допингийн төвөөс ямар нэг хариу ирүүлээгүй байгаа. Хариу ирсэн бол мэдэгдэх байх. Хариугаа аваад мэдэгдэнэ. Надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Хүмүүс маш их залгаж байгаа учир буруу ойлголт төрүүлэхгүйн тулд мэдэгдэл хийж байна. Хариугаа аваад лайв хийнэ” хэмээлээ.

 

О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button