Д.Нямхүү: Нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1816 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу гарахад 1815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ ОХУ-ын тир машины жолооч 53 настай эрэгтэйд илэрлээ. Дархан-Уул аймгийн салбарт лабораторид анх илрүүлээд ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажуулсан хариу.

Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 311. Үүнээс 298 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн. ХӨСҮТ-д 13 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн зургаа, хүндэвтэр долоон хүн байна” гэлээ.

О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button