УОК-ын дансыг хоосолж, шагнуулсан Ж.Батбаясгалан нарын дарга нар ичиг ичиг

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл УОК-д өөр өөрийн боломжийнхоо хэрээр хандив өргөсөн. Гэтэл энэ хөрөнгө хэдхэн дарга нарын данс руу шилжсэн гэхээр шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй.
Ийнхүү сая төгрөгөөр шагнуулсан хүмүүсийг одоо Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан тэргүүлж байна. Түүний араас нийслэлийн газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл,Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан сая төгрөгөөр шагнуулсан баримт ил боллоо.
Оллоо.мн