Д.Нямхүү: Нийт 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, хоёр хүн хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 28 сая гаруй  хүн өвчилж, 900 мянга гаруй  хүн эндээд байна.

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ.  Энхийг сахиулагч 22 настай эрэгтэй, 43 хоног эмчлэгдээд эдгэрсэн бол  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй, 31 хоног эмчлэгдэн гарлаа.  МУ-д нийт батлагдсан тохиолдол 311, үүнээс эдгэрсэн 300 хүн, эмчилгээнд 11 хүн байна. 7 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна.

С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button