Өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31 хүртэл сунгалаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: “Дэлхий нийтээр тархаад буй коронавируст халдвар буурахгүй байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал буюу арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Ингэхдээ хил дотроо коронавируст халдварыг алдаагүй, ариутгал хяналт өндөр байгаа нөхцөл байдлыг үндэслээд есдүгээр сарын 16-наас эхлэн ААН-үүд олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл гэх мэт бүх үйлчилгээний байгууллагуудыг хэвийн горимоор явуулахаар шийдвэр гаргалаа. Мөн энэ сарын 21-нээс эхлээд бүх шатны боловсролын байгууллагууд болон их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаануудыг хэвийн байдалд оруулахаар шийдвэрлэлээ” гэв.

Б.Сувдаа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button