Д.Сумъяабазарын багийнхан нэг л биш

Яг сарын дараа буюу аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгуулийн санал хураалт болно. Хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигчдийн намтар түүх олон нийтийн анхаарлыг татаж байна. Гэтэл улс төрийн ууган хүчин МАН-аас нийслэлд нэр дэвшиж байгаа хүмүүсд олон нийт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Хаана юу хийж явсан нь тодорхой бус намтар түүх  гэж бүдэг бадагхан нэр дэвшигчдийг нийслэлийн МАН-ынхан энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн байх. Аль ч сонгуулийн үед нийслэлийн сонгогчдын санал жин дарж, улс төрийн намууд энэ хэрээр хотын сонгогчид руу анхаарлаа хандуулсаар ирсэн. Гэтэл Д.Сумъяабазарын багийнхан орон нутаг дахь эрх мэдлээ алдаж мэдэхээр байна. Бусад намуудын хувьд мэргэжил боловсролыг нь голлон нэр дэвшүүлсэн. 

Уг нь бол МАН эрх барьж энэ жилүүдэд тэр тусмаа өнгөрсөн онд  сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах том ажлын ард гарцгаасан. Ийм ч учраас нийслэлд рейтинг өндөртэй байх магадлалтай.  Гэвч нам үнэлгээ өндөртэй байлаа гээд нэр дэвшигчид сул бол сонгуульд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. 

СҮХБААТАР ДҮҮРЭГ: 

– Г. Төмөрбаатар /15 дугаар тойрог/

– О. Мөнгөншагай /14 дүгээр тойрог/

– Ш.Батбаяр /15 дугаар тойрог/

– М. Халиунбат / 14 дүгээр тойрог/

ХАН-УУЛ ДҮҮРЭГ: 

-Ж.Алдаржавхлан /18 дугаар тойрог/

-Б.Цэрэн /19 дүгээр тойрог/

– Б.Өнөбат /19 дүгээр тойрог/

-Б. Мягмар /18 дугаар тойрог/

-Л.Отгонжаргал /20 дугаар тойрог/

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: 

-З. Төмөртөөмөө / 17 дугаар тойрог/

-Н.Батсүмбэрэл /16 дугаар тойрог/

– Б. Мөнхбат /16 дугаар тойрог/

– Л.Ариунтуяа /17 дугаар тойрог/

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: 

-Ж. Сандагсүрэн /11 дүгээр тойрог/

-Б. Сэргэлэнбаатар /10 дугаар тойрог/

-А.Баттөр /10 дугаар тойрог/

-Б. Мөнхцэцэг /13 дугаар тойрог/

-М.Говьсайхан /12 дугаар тойрог/

-Г.Төгөлдөр /12 дугаар тойрог/

-Ц.Төрхүү /9 дүгээр тойрог/

-Р. Дагва /9 дүгээр тойрог/

-З.Баярчимэг /11 дүгээр тойрог/

-Н.Алтаншагай /13 дугаар тойрог/

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 

-Ү. Оюунзул /6 дугаар тойрог/

-Б. Сүхбаатар / 8 дугаар тойрог/

-Б.Пүрэвдагва /8 дугаар тойрог/

-Д.Энхбаяр /6 дугаар тойрог/

-Э. Ганчимэг /5 дугаар тойрог/

– Б.Батбаяр /7 дугаар тойрог/

– Б.Дэмбэрэл /4 дүгээр тойрог/

-Г. Ууганбаяр /4 дүгээр тойрог/

-Н.Баярмөнх  /7 дугаар тойрог/

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

-Д.Ихбаяр /1 дүгээр тойрог/

-Ж. Батбаясгалан /2 дугаар тойрог/

– М.Мэндбаяр /3 дугаар тойрог/

-Б. Сэмжидмаа /3 дугаар тойрог/

-Ө. Сумьяабаатар /1 дүгээр тойрог/

НАЛАЙХ ДҮҮРЭГ 

-Б. Нэргүй /23 дугаар тойрог/

-Ч. Раднаабазар /23 дугаар тойрог/

БАГАНУУР ДҮҮРЭГ: 

-С.Даваасүрэн /21 дүгээр тойрог/

-Т.Отгонболд /21 дүгээр тойрог

БАГАХАНГАЙ:

-С.Эрдэнэбаяр /22 дугаар тойрог/

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button