Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хил нэвтрүүлэхийг завджээ

Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 9-нд Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав, болон дугуйнд нийт 310 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ. Үүнийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
О.ОНОН
Оллоо.м н