Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болов

Коронавируст халдварын дэгдэлт намжаагүйтэй холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх талаар шийдвэр гарч байсан.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус шийдвэрийг өөрчилж хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулахаар боллоо.Шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр настнуудыг энэ долоо хоногоос эхлэн есдүгээр сарын 20-ны ням гараг хүртэл бүртгэж, 21-нээс цэцэрлэгт хамруулах юм.

Б.Сувдаа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button