Наймдугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Өнгөрсөн сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болсон байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 8 сард 22.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7166 -гаар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5713-аар, цусан суулгаар өвчлөгчид 1812 -оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 719-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 156-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 1274-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 739-өөр, трихомониазаар өвчлөгчид 337-гоор нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 -өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7-гоор тус тус буурсан байна.
С.Цог